НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛТОТ ЖИЛИЙН НЭЭЛТ ТӨГРӨГ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Хамгаалах нь эмчлүүлэхээсээ чухал “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих”-ийн нээлтийн арга хэмжээг бусад салбарууд болон иргэдийн оролцоотойгоор зохион байгуулж иргэдэд сурталчлах

Говийн сумдын эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт, спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, чадавхжуулах зорилгоор Эрүүл мэндийн газар, Төгрөг сумын эрүүл мэндийн төв хамтран зохион байгуулж байна.

Тус арга хэмжээнд Гучин-ус, Богд, Баянгол, Баруунбаян-Улаан, Төгрөг сумын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, Төгрөг сумын төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан хаагчид, спорт клуб, хамтлаг, иргэд оролцож байна