Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн дагуу “Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган төслийн хүрээнд тусгай зориулалтын түргэн тусламжийн автомашиныг хүлээн авлаа. Польшийн “Столарчик” компанийн үйлдвэрлэсэн түргэн тусламжийн иж бүрэн тоноглогдсон MAN TGE 3.140 4*4 маркийн түргэн тусламжийн 1 автомашин нийлүүлэгдлээ. Хархорин сум нь аялал жуулчлал, газар тариалангийн бүс нутаг, баруун чиглэлийн төв зам дайран өнгөрдөг учраас яаралттай тусламжийн дуудлага ихтэй байдаг. Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт өвчтөн шилжүүлэхэд бэрхшээлтэй. Амь тэнссэн үеийн түргэн тусламжийг ард иргэдэд яаралттай үзүүлэх шаардлага гардаг. Түргэн тусламжийн машин нь зөөврийн амьсгалын аппарат, дефибрилятор, өвчтөн зөөвөрлөх тэргэнцэр, даралтын аппарат, хүчилтөрөгчийн баллон, төрөл бүрийн чиг баригч зэрэг 22 нэр төрлийн багаж төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон учраас яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд нэн чухал ач холбогдолтой. Хөдөө орон нутгийн иргэдийг цаг алдалгүй хүлээн авах яаралттай түргэн тусламж үйлчилгээг авах боломжоор хангасан #эрүүл_мэндийн_яам талархал илэрхийлье.