НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛТОТ ЖИЛИЙН НЭЭЛТ ХАРХОРИН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хархорин Нэгдсэн Эмнэлэг 2024.05.25- ны өдөр Эрдэнэ зуу хийдийн урд талбайд “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024” өдөрлөгийг зохион байгууллаа.

Нэгдсэн эмнэлэг тус өдөрлөгийн үйл ажиллагаанд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар нийгмийн эрүүл мэндийн эрхзүйн зохицуулалт, бодлого, шийдвэр болон хүн амын өвчлөл, нас баралтад хүргэж буй эрсдэлт хүчин зүйл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэж, нийгмийн эрүүл мэндийн асуудал нь бүх салбар, байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл,иргэний үүрэг хариуцлага гэдгийг ухамсарлаж, үр дүнтэйгээр хамтран ажиллах, зорилготойгоор зохион байгуулагдлаа. Олон нийт, албан байгууллагуудад таниулахын зэрэгцээ 100 гаруй иргэнд цусны даралт ихсэлт, чихрийн шижин, амны эрүүл ахуй, эрүүл амьдралын хэв маяг, зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлсийн үнэлгээ хийж, эрүүл амьдралын хэв маягийг сурталчилж ажиллалаа.

Тус арга хэмжээнд эрүүл мэндийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг спортын 6 холбоо, 10 клубийн нийт 300 гаруй тамирчид өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд зориулсан спортын үзүүлэх тоглолтыг зохион байгууллаа.

Харшил, Хавдар, Эх хүүхэд, нөхөн үржихүй, Эрүүл чийрэг эр хүн, Эрүүл шүд, Эрүүл идэвхтэй амьдрал,Зөв хооллолт, Элэг бүтэн монгол, Яаралттай тусламж, Настны эрүүл мэнд, Орчны эрүүл мэндийн найман өртөө ажиллаж давхардсан тоогоор 100 гаруй иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл өгч, эрүүл амьдралын хэв маяг, чадваруудад суралцах, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхийн ач тусыг сурталчлан таниулсан байна.

Хүн амд эрүүл дадал, хэвшлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн боловсрол олгох нь зөвхөн эрүүл мэндийн салбарын үүрэг биш бөгөөд хувь хүн, албан байгууллага, нийгмийн салбар бүрийн анхаарах асуудал юм.