Өвөрхангай аймгийн орон нутгийн 40сая төгрөгийн хөрөнгө оруулалт, Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн 10,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тендер зарлагдаж, "Ай Мед Техноложи ХХК" шалгарч цус үйлдвэрлэлд шаардагдах тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдлаа. 2022, 2023 онуудад цусны технологичоор эх баригч Б.Аюушжав, сувилагч Д.Бямбацэцэг нар мэргэжлийн сургалтад хамрагдсан. Цус үйлдвэрлэлийг нэвтрүүлснээр яаралтай болон амь тэнсэн үеийн тусламж үйлчилгээ, цус сэлбэлт нэн шаардлагатай өвчтөнд шинэ хөлдүү сийвэн, ялтаст эсийн өтгөрүүлэг, цагаан эсгүйжүүлсэн улаан эс гэх мэт цусны төрлүүдийг бэлтгэхээс гадна В,С вирус, ДОХ, Тэмбүүг тоон аргаар оношлох дэвшилтэт технологид шилжлээ.