Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээнд дэмжлэгт хяналт хийж, үнэлгээ өгөх, мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор Эрүүл мэндийн газрын дэмжлэгт хяналтын багууд говийн болон хангайн бүсэд хуваагдан сумдад ажиллахаар аян замдаа гарлаа. Мэргэжлийн багууд тус бүр говийн болон хангайн бүсийн 9,9 суманд нийт 19 суманд ажиллах юм. Дэмжлэгт хяналтаар иргэдэд хүрч буй нийгмийн болон эмнэлгийн тусламжийн хүртээмж , чанарт үнэлгээ хийж, мэргэжил арга зүйгээр хангах юм.