Хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, яаралтай тусламжийн чанар, хүртээмжийг сайжруулах, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор Эрүүл мэндийн газар, Ашид Буян ХХК хамтран зохион байгуулж байна. Сургалтыг АУ-ны магистрант, Яаралтай тусламж, мэс заслын эмч, Түргэн тусламжийн амилуулах нийгэмлэгийн сургагч багш М.Ариунболд удирдан явуулж байна. Сургалтад эрүүл мэндийн байгууллагуудын 70 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж байна.