Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд нийцсэн урьдчилан сэргийлэх үзлэгийн дүнгээр хүүхдийн дунд шүдний өвчлөл их байна. Үүнд үндэслэн анхан шатны эрүүл мэндийн байгууллагад шүдний тусламж үйлчилгээг үзүүлэх талаар эрүүл мэндийн даатгалын сангаас хийж буй зохицуулалтын чиглэлийг Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж буй шүдний эмнэлгүүдийн эмч мэргэжилтнүүдэд мэдээлэл өгч, санал солилцож цаашид хамтран ажиллахаар боллоо.