ДЭМБ-ЫН ЗӨВЛӨХҮҮД, ЭМЯ, НЭМҮТ-ИЙН УДИРДЛАГА, ХОЛБОГДОХ АЛБАН ТУШААЛТНУУД ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

ДЭМБ болон бүс нутгийн улс орнуудын халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвүүдийн талаар улс хоорондын туршлага солилцох ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарын халдварт бус өвчинтэй тэмцэх, сэргийлэх үйл ажиллагаа, эрт илрүүлгийн үйл явцтай танилцаж, БОЭТ-ийн Эрүүл мэндийг дэмжих төв болон Нарны дөш өрхийн эрүүл мэндийн төв, Хархорин сумын нэгдсэн эмнэлгээр зочилж, харилцан туршлага судалж, цаашид бодлогын түвшинд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай зорилт, арга хэмжээний чиглэлийг тодорхойлоход санал авах юм.