Сүүлийн үед эмийн аюулгүй хэрэглээ анхаарал татаж байгаагийн хэрээр эмийн гаж нөлөө, зохистой хэрэглээ, эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй чанарын баталгаатай эм, биобэлдмэлээр хангах асуудлууд тулгамдсан асуудал хэвээр байна. Эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд эмийн чанар, аюулгүй байдал, ялангуяа өндөр эрсдэлт эмийн үйлчилгээ, эмнэлзүйн чиглэлээр мэдээллээр хангах, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, эмч, эм зүйчдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор "Эм зүйч мэргэжлээр төгсөгчдийн холбоо" ТББ, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, АШУҮИС-ийн Эм зүйн сургууль, Эрүүл мэндийн газар, Өвөрхангай аймаг дахь "Эм холбоо”-ны салбар зөвлөл хамтран тус сургалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Сургалт, хэлэлцүүлэгт БОЭТ, Хархорин сумын нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төв, нийтийн үйлчилгээтэй эмийн сангуудын 75 эмч, эмийн мэргэжилтэн, эм зүйч хамрагдлаа.