“Монголын орчин үеийн нүд судлалын шилдэг загвар, Хүүхдийн хараа хамгаалах сүлжээ-Дутуу нярайн ретинопати” төслийн хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв хамтран “Дутуу нярайн торлогийн эмгэг, хүүхдийн нүдний эмгэгийн эрт илрүүлэг: Нүдний угийн улаан рефлекс, хүүхдийн хараа шалгах аргачлал” сэдэвт ажлын байрны дадлагажуулах сургалтыг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн нүд, нярайн эмч, хүүхдийн эмч, нярайн сувилагч, сум, өрхийн эмч нар хамрагдлаа.