Эрүүл мэндийн газар, Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо, Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлтэй хамтран Сумын эрүүл мэндийн түвшинд сүрьеэгийн тусламж үйлчилгээг бэхжүүлж, сүрьеэгийн илрүүлэлт, эмчилгээний амжилтыг нэмэгдүүлэх зорилгоор Сумын эрүүл мэндийн төвд ажиллах “Олон нийтийн эрүүл мэндийн ажилтан” бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа. Уг сургалтыг ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, сургагч багшаар бэлтгэгдсэн Баян-Өндөр сумын ЭМТ-ийн дарга Б.Дашдэлгэр, даатгал хариуцсан эмч Н.Баярмаа нар зохион байгуулж, 18 сумын 19 олон нийтийн эрүүл мэндийн ажилтнууд хамрагдлаа. Эдгээр бэлтгэгдсэн ОНЭМА-ууд, Сумын эрүүл мэндийн төв, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоотой хамтран ажиллах 2024-2026 он хүртэлх 3 жилийн хугацаатай гурвалсан гэрээ байгуулан, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад хувь нэмрээ оруулан ажиллах юм.