Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол батлагдсантай холбоотой болзошгүй дэгдэлт, эрсдэлээс сэргийлэх, өвчнийг илрүүлэх, ялган оношлох, мэдээлэх, эмчлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах талаар бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдэд цахим сургалт зохион байгууллаа. Сургалтад сум, өрх, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 80 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа.