НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ВАКЦИНДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАХЫГ УРИАЛЖ БАЙНА

Монгол улсад Улаанбурхан өвчин бүртгэгдсэнтэй холбоотойгоор 2024-2025 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан, Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудтай хамтран Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалтад хамруулах талаар сургууль, цэцэрлэгийн багш, ажилтан, эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулж, боловсролын байгууллагуудын халдвар, хяналт, улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулах ажлын явцад үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө газар дээр нь өгч байна.

Хичээл сургалт 2 хоногийн дараа эхлэх тул амжиж харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө вакциндаа хамрагдаарай. Тус амралтын өдрүүдэд өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллах болно.