АШУҮИС, БОЭТ, Политехникийн коллежтой хамтран орон нутагт анх удаа сувилахуйн мэргэжилтнийг бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулж 2025 оны 01-р сард 47 сувилагч төгсөж, ажлын байраар 100 хувь хангагдахаар бэлтгэгдэж байна. Дэлхий нийтэд эрэлттэй байгаа сувилахуйн мэргэжилтнийг орон нутагтаа бэлтгэхэд үнэтэй дэмжлэг үзүүлж ажилласан АШУҮИС-ийн Сувилахуйн тэнхимийн багш В.Даваахүү болон бусад багш, удирдлагууддаа талархал илэрхийлье. Цаашид орон нутагт эрүүл мэндийн мэргэжилтнийг бэлтгэх сургалтын ажиллагааг өргөжүүлэх, үргэлжлүүлэх талаар санал солилцож зөвшилцлөө. Монгол хүний эрүүл мэндийн төлөө хамтдаа зүтгэе.