ХАРХОРИН СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ НЯН СУДЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙГДДЭГ БОЛСОН

Өвөрхангай аймгийн орон нутгийн 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бактериологийн лаборатори 2023 оны 4 сард ашиглалтад орж био- аюулгүй 2 зэргийн кабинет , 37 хэмд өсгөвөрлөх термостат, антибиотик болон нян илрүүлэгч уншигч, автомат дээжлэгч, урвалж оношлуур дээж хадгалах лабораторийн зориулалт бүхий хөргөгч зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологийн бүрэн автомат тоног төхөөрөмжүүдээр нян судлал, эмнэлзүйн клиник шинжилгээг хийж байна.

2023-2024 онд 1700 гаруй иргэдэд нян судлалын шинжилгээ хийсэн. Нян судлалын лаборатори өдөрт 20-30 хүнд, жилд 2000 гаруй орчим нян судлал, эмнэлзүйн шинжилгээг хийж байна.

  • Шээсний ариун чанар
  • Хөөмийн арчдас
  • Хамар залгиурын арчдас
  • Идээ шархны арчдас
  • Урьдчилан сэргийлэх үзлэг
  • Цагаан хорхойн шинжилгээг тус тус хийдэг.

Энэ шинжилгээ нь өвчин ямар нянгаас үүссэнийг тогтоож, оношилгоо эмчилгээний чиглэлийг гаргаж, эмийн зохисгүй хэрэглээг халж, шинжилгээний үр дүнд өвчтөнд тохирох антибиотикийг сонгосноор эмчилгээ, оношилгоо оновчтой болж хурдан эдгэрч эрүүл болох, эмнэлэгт хэвтэх хоногийн хугацаа багасах гол давуу талтай юм.

Үйлчилгээний байгууллагын ажилчдын цагаан дэвтрийн шинжилгээг аймаг явж өгдөг байсан. Шинэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлснээр орон нутагтаа чирэгдэлгүй, санхүүгийн эрсдэлгүй тусламж үйлчилгээг авч байна.