21 аймгийн эрүүл мэндийн газрын чуулга уулзалт-2024 Өмнөговь аймагт зохион байгуулагдаж байна.

Тус уулзалтаар Өмнгөговь аймгийн эрүүл мэндийн газрын дарга Ц.Жавзандулам “Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбарын танилцуулга, хөрөнгө оруулалт”

Ерөнхийлөгчийн тамгын газрын Эрүүл монгол хүн үндэсний хөтөлбөрийн албаны дарга О.Чимэдсүрэн “Эрүүл монгол хүн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт” Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С. Өнөрсайхан “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн танилцуулга”

НЭМҮТ-ийн ЭМДМА-ны дарга С. Гэрэлмаа “Монпен багцыг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх нь” сэдвээр илтгэл танилцууллаа.

Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож байна