ХАРХОРИН СУМАН ОРОН НУТАГТАА СЭРГЭЭН ЗАСАХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ  ХӨГЖҮҮЛНЭ

Нэгдсэн эмнэлгийн 60 гаруй сая төгрөг, орон нутгийн 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар солонгос улсад үйлдвэрлэгдсэн орчин үеийн физик эмчилгээний Laser (Laser DR-12), ICT (LECTRON - 350 R) цахилгаан эмчилгээний аппарат, импра улаан гэрэл, электровейв, халуун жин ( Hot Pack )- зориулалтын чулуун дэр тусгай уутны хамт, air massage- хөлийн даралтат массаж, I.M.S - B06 - Цахилгаан зүү зэрэг 7 төрлийн физик оношилгооны орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдсэн.

Мэс засал, гэмтлийн мэс засал, архаг хууч өвчний үндэс, зөөлөн эдийн төрөл бүрийн эмгэг болон хөдөлмөрийн чадвар алдагдах, харвалт саажилтын дараа сэргээн засах эмчилгээ маш чухал байдаг. Аливаа осол гэмтэл, мэс засал, харвалт зэрэг нь урт хугацааны тогтвортой эмчилгээний үр дүнд сэргэдэг учраас орон нутагтаа сэргээн засах эмчилгээний нэг төрөл болох физик эмчилгээг нэвтрүүллээ. Шинэ оношилгоо, тусламж үйлчилгээг нэвтрүүлэхэд стандартын шаардлага хангасан өрөөг бэлтгэх, цогц үйлчилгээг багаар явуулах шаардлага үүсдэг.

Сэргээн засах эмчилгээний кабинетад өдөрт цахилгаан эмчилгээгээр 40 гаруй хүн үйлчлүүлдэг. 2024 оны хагас жилийн байдлаар 6372 иргэнд сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлжээ.

2024 онд хүний нөөцийн бодлогоор чухал нарийн мэргэжлийн сэргээн засах эмчээр Б.Ундармаа бэлтгэж байна. Хөдөлгөөн засалчаар Б.Нямсүрэн, Г.Оюунгэрэл нар тус тус тасагтаа ажиллаж байна.

Шинэ эмнэлэг ашиглалтад орсноор сэргээн засах тусламж үйлчилгээг нэвтрүүлэхэд шаардагдах зориулалтын өрөө, туслах багаж хэрэгслийг бэлтгэж, уг эмчилгээний нэр төрөл болох хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл засал зэрэг тусламж үйлчилгээг цогцоор хөгжүүлнэ.