Эрүүл мэндийн яам болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийг 2021-2024 онд хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус төслийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/451-р тушаалаар батлагдсан “Монгол улсын сувилагч мэргэжилтний цогц чадамж” сургалтын хөтөлбөр батлагдсан байна. Энэ нь сувилагч мэргэжилтнүүдэд 5 чадамжийг эзэмшүүлэх зорилготой. Үүнд: Мэргэжлийн үүрэг хариуцлага биелүүлэх чадвар Сувилахуйн мэргэшсэн байдлаа сайжруулах чадвар Багаар ажиллах чадвар Сувилахуйн тусламж, үйлчилгээ үзүүлэх чадвар Менежмент, манлайллын чадварыг эзэмших нь орчин үед сувилагч мэргэжилтнээс шаардах наад захын чадвар юм. Энэхүү төслийн Сувилахуй хариуцсан мэргэжилтэн Ёоко Ямамото, Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн болон албаны бусад хүмүүс Өвөрхангай аймагт ажиллаж байна.