ХАРХОРИН СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ НЯРАЙН ШАРЛАЛТЫГ ХЭМЖИГЧ, БУУРУУЛАГЧ ЭМЧИЛГЭЭНИЙ АППАРАТААР ХАНГАГДЛАА

2024 онд байгууллагын зардлаар багийн эмч, хүүхдийн эмч, нярайн эмч, тасгуудыг нярайн шарлалт хэмжигч 3 аппарат, эмчилгээний фото 2 аппаратаар тус тус хангаж эмчилгээ, оношилгоонд ахиц гарлаа.

Хархорин суманд жилдээ 250-300 орчим эх эсэн мэнд амарждаг. Сүүлийн жилүүдэд нярайд тохиолдох эмгэг шарлалт ихэссэн бөгөөд үүнд эцэг, эх, асран хамгаалагч, сум, баг, өрх, нярайн хүүхдийн эмчийн онцгой хяналт, оношилгоо, эмчилгээ, маш чухал байдаг. Нярайн шарлалт удах, хүндрэх тусмаа хөгжлийн бэрхшээлд хүргэдэг.

Суурин фото аппарат нь нярайн биеийг бүх талаас нь 360° градусаар зэрэг үйлчилгээ үзүүлдэг аппарат юм. Энэ аппарат нь энгийн фото аппараттай харьцуулахад 4 дахин богино хугацаанд шарлалтыг бууруулдаг. Хүүхдийн биед хоргүй, аюулгүй, хүүхдийн арьс салстыг гэмтээхгүй, үр дүн хамгийн өндөр аппаратаар эрүүл мэндийн тусламж үзүүлж байна.

Эрүүл иргэн

Эх орны эрхэм баялаг