0-18 НАСНЫ ХҮҮХДҮҮД ХАРЬЯА СУМ, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ДЭЭРЭЭ ГЭРЭЭТ ШҮДНИЙ ЭМЧИЙН ҮЗЛЭГ, ЭМЧИЛГЭЭНД ХАМРАГДАНА

Монгол улсын засгийн газрын 322-р тогтоол, Эрүүл мэндийн сайд, Боловсрол шинжлэх ухааны сайдын хамтарсан А/27, А/25 тоот тушаалаар батлагдсан “Эрүүл шүд арга хэмжээ”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд 0-18 насны хүүхдийг амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээнд хамруулахад хамтран ажиллах чиглэлийг Бүсийн оношилгоо эмчилгээний төв, сум, өрхийн эрүүл мэндийн төв, , хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдэд өглөө.