Хүний папиломма вирусийн халдварын эсрэг вакциныг товлолд нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах, Улаанбурхан өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, улаанбурхан, улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтын явцад дэмжлэгт хяналт хийх ажлаар НЭМХ-ийн дарга М.Золзаяа, эмнэлгийн тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн Н.Амаржаргал нар Тарагт сумын эрүүл мэндийн төвд ажиллаж байна. Үүний зэрэгцээ тэргүүлэх нас баралтад хүргэж буй зүрх судасны өвчний тандалт, сэргийлэлтийг бэхжүүлэх “Мон-ПЭН” санаачилгын эрсдэлд суурилсан хяналтыг нэвтрүүлэхэд арга зүйгээр хангах ажлаар ЭМГ-ын халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтэн Ц.Сонинбаяр, зүрх судасны өвчлөлийн чиглэлээр ажиллаж буй ахмад мэргэжилтэн Б.Хоролсүрэн нар анхан шатны эрүүл мэндийн 8 байгууллагад ажиллахаар төлөвлөн өнөөдөр Тарагт, Нарийнтээл сумдаас эхэлж байна .