АХМАДЫН ХИШИГ ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МУ-ын тэргүүлэх зэргийн эрүүл ахуйч, Анагаах ухааны доктор, магадлан итгэмжлэлийн шинжээч Д.Наранцэцэг, ЭМГ-ын НЭМХ-ийн мэргэжилтэн Ц.Эрхномуун -Уянсэтгэл өрхийн эрүүл мэндийн төвийн халдварын сэргийлэлт, хяналт сувилахуйн тусламж үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөгөө өглөө

МУ-ын тэргүүлэх зэргийн мэдрэлийн эмч, клиникийн профессор, АУ-ны магистр Авиасүрэн, ЭМГ-ын НЭМХ-ийн мэргэжилтэн Б.Оюунчимэг Уянсэтгэл өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж, ЭМГ-т Эрүүл мэндийн боловсрол, мэдээлэл, сургалт, сурталчилгааны талаар санал, зөвлөгөө авлаа

Боловсролын ухааны магистр Энхжаргал, ЭМГ-ын УТХ-ын мэргэжилтэн П.Оюунбилэг-Ёс зүйн аяныг зохион байгуулах үйл ажиллагааны талаар санал, зөвлөгөө авлаа

Эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч Ц.Цэндээбуд, ЭМГ-ын НЭМХ-ийн мэргэжилтэн Б.Дашзэвэг-Хүнс худалдаа үйлчилгээний газруудад хяналт хийлээ

МУ-ын тэргүүлэх зэргийн эм зүйч С.Эрдэнэтуяа, ЭМГ-ын ЭТҮХ-ийн мэргэжилтэн С.Энхцэцэг-Арвайн ундарга эмийн санд "Эмийн сангийн стандартын хэрэгжилт, жор бичилт"-ийн тухай зөвлөгөө өглөө

Ахмад ажилтан С.Жаргалбат, ЭМГ-ын УТХ-ын ахлах мэргэжилтэн Ж.Болзол-Байгууллагын цэвэрлэгээ үйлчилгээний туршлага солилцлоо