Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах “ҮНДЭСНИЙ БАГ” хавдар, ангиографийн тусламж үйлчилгээний чиглэлээр Өвөрхангай аймагт ажиллана.

Эрүүл мэндийн яамнаас барьж буй төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг бүсчлэн хөгжүүлэх зорилгоор “Үндэсний чадавхжуулах баг” Өвөрхангай аймагт энэ сарын 6-ны өдрөөс эхлэн 7 хоног ажиллаж Бүсийн оношилгоо эмчилгээний төвд дараах чиглэлийн хүрээнд тусламж үйлчилгээг нутагшуулна.

Үүнд:

  • Хэвлийн хөндийн хавдар
  • Хавдрын хими эмчилгээ
  • Хавдрын ангиографи
  • Толгой хүзүүний хавдар
  • Зүрхний ангиографи
  • Тархи нугасны ангиографи
  • Дурангийн эмчилгээ