Эрүүл мэндийн яамнаас барьж буй нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдлийг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрөлжсөн мэргэшлийн "ҮНДЭСНИЙ БАГ" дараах чиглэлийн хүрээнд өнөөдрөөс буюу 2024 оны 10 сарын 7 ноос эхлэн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тус баг нь 7 хоногийн хугацаанд ажиллах юм. Үүнд: Хэвлийн хөндийн хавдар Хавдрын хими эмчилгээ Хавдрын ангиографи Толгой хүзүүний хавдар Зүрхний ангиографи Тархи нугасны ангиографи Дурангийн эмчилгээ Иргэд та бүхэн идэвхтэй хамрагдана уу