Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв хамтран томуу, томуу төст өвчний халдварын тохиолдол, хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Арвайхээр суманд үйл ажиллагаа эрхэлж буй сургууль, цэцэрлэгүүд дээр ажиллаж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө. Үүний үр дүнд эрүүл мэндийн газраас ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын эмч, үйлчлэгч нарт ариутгал, халдваргүйжүүлэлтийн чиглэлээр сургалт зохион байгуулж, 7 хоног тутамд дэмжлэгт хяналт хийх шаардлагатай байгааг тодруулж хэрэгжүүлэн ажиллахаар боллоо. Зөвлөмж 1- Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад Эмч нарыг үзлэгийн багаж хэрэгслээр хангах Халуун хэмжигч шил, даралтын аппаратыг бэлэн байлгах Чийгтэй цэвэрлэгээг тогтмол, чанартай хийх Цэцэгт ургамлын тоог зохистой хэмжээнд байлгаж тоос, тоосонцрыг тогтмол арчиж, цэвэрлэх Агаар сэлгэлтийг 2 цаг тутамд зөв хийх Зөвлөмж 2-Эцэг эхчүүдэд Улирлын томуугийн үеэр хүүхдүүдээ сайн сувилж асрах, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, халуун бүлээн юм тогтмол уулгах Гарын ариун цэврийг сайтар сахиулах