Монгол улсын засгийн газрын 322-р тогтоол, Эрүүл мэндийн сайд, Боловсрол шинжлэх ухааны сайдын хамтарсан А/27, А/25 тоот тушаалаар баталсан “Эрүүл шүд арга хэмжээ”-ний хүрээнд амны хөндийг эрүүлжүүлэх ажил эхэллээ. 0-18 насны хүүхдийг амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүлжүүлэх ажлыг сумын эрүүл мэндийн төвүүд хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдтэй хамтран хэрэгжүүлэхээр гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна. Одоогоор Тарагт сумын эрүүл мэндийн төв, Цахиур шүдний эмнэлэг хамтран 7 хоногийн хугацаанд 100 гаруй хүүхдэд үзлэг, эмчилгээ хийгээд байна. Үзлэгийн хуваарь: Баруунбаян-Улаан, Тарагт сум-Цахиур шүдний эмнэлэг Баянгол сум-Гантиг шүдний эмнэлэг Бат-Өлзий сум-Хишиг дент шүдний эмнэлэг Төгрөг сум-Гялбаа шүдний эмнэлэг Хайрхандулаан, Бүрд сум-Батсурвалж шүдний эмнэлэг Есөнзүйл сум-Хүслэн шүдний эмнэлэг Өлзийт, Гучин-Ус сум-Гартаам дент шүдний эмнэлэг Нарийнтээл сум- Солонго дент шүдний эмнэлэг Сант сум-Хаппи дент