Аймгийн хэмжээнд ЕБС-ийн 1-12 ангийн сурагчдын дундах Стрептококкийн халдварыг эрт илрүүлэх, оношлох зорилгоор оношилгоо шинжилгээний үйл ажиллагааг энэ оны 10-р сарын 01-ны өдрөөс 11-р сарын 01-ны өдрийг хүртэл зохион байгуулж байгаа билээ. Нийт 14900 хүүхэд хамрагдахаас 6783 хүүхэд хамрагдаж өнөөдрийн байдлаар хамрагдалт 45.5%-тай байна. Оношилгоо шинжилгээнд хамрагдсан хүүхдүүдийн 2.7% буюу 183 хүүхдэд халдварын тохиолдол илэрсэн байна. Стрептококкийн халдварыг эрт оношилж, төгс эмчлэх нь стрептококкийн ангина, фарангит, хэрэх өвчин, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажиг болон хоёрдогч хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.