Ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд иргэд олон нийт ахмад настнуудад ахмад настны чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж, мэдээллээр хангах, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн газраас санаачлан салбар хоорондын оролцоотойгоор 15 байгууллага хамтран “ЭРҮҮЛ ЧАНАРТАЙ, УРТ НАСЛАХЫН ТӨЛӨӨ” нэгдсэн өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөг нэгдсэн мэдээлэл өгөх илтгэл болон өртөөчилсөн мэдээлэл, үзлэг зөвлөгөө гэсэн 2 хэлбэрээр явагдсан бөгөөд

Нэгдсэн мэдээллээр:

  • Ахмад настны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт,
  • Ахмад настны эрүүл мэндийн цогц үнэлгээний ач холбогдол, зохистой хооллолт,
  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулийн товч танилцуулга,
  • Ахмад настны хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээ,
  • Ахмад настанд тохирсон идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхийн ач холбогдол,
  • Эм,эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга,
  • Ахмад настны эрх, хамгаалал зэрэг сэдвийн хүрээнд холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.

Өртөөчилсөн мэдээлэл, үзлэг, зөвлөгөөгөөр:

  • Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Уянсэтгэл өрхийн эрүүл мэндийн төв хамтран "Гериатрийн цогц үнэлгээ, гериатрийн хам шинжээс урьдчилан сэргийлэх" зөвлөгөө
  • Нарны дөш, Түшигдөлгөөн Өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран "Монпен санаачилагын хүрээнд эрүүл мэндийн эрсдэлийг үнэлж тодорхойлох" зөвлөгөө
  • Өвөрхангай аймаг дахь Эм холбоо салбар зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн нэр төрөл, үнийн мэдээлэл болон эмийн зохистой хэрэглээний талаар мэдээлэл
  • Хүний эрхийн Үндэсний Комисс "Ахмад настны эрх, хамгааллын" талаар мэдээлэл
  • Нийгмийн даатгалын хэлтэс "Ахмад настны тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой" мэдээлэл зөвлөгөө
  • Насан туршийн суралцахуйн төв "Ахмад насны хөгжил, хамтын ажиллагаа, суралцахуйн" талаар зөвлөгөө
  • Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар "Ахмад настан болон асран хамгаалагч нарт сэтгэл зүйн" чиглэлээр зөвлөгөө мэдээлэл
  • Биеийн тамир спортын газар "Дасгал хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлан таниулах"
  • Хөдөлмөр халамж үйлчилгээний газар "Ахмад настны хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээ, ахмадын зөвлөх үйлчилгээ болон бусад төсөл хөтөлбөрүүдийн" талаар мэдээлэл
  • Арвайхээр сумын засаг даргын Тамгын газар "Цахим шилжилт-зорилтот жил"-ийн хүрээнд мэдээлэл өгөх өртөөнүүдийг тус тус ажиллууллаа.

Өдөрлөгт 180 гаруй ахмад настан өөрийн биеэр оролцож зөвлөгөө, мэдээлэл, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрсдэлийн үнэлгээ, нэмэлт витаминжуулалтад хамрагдлаа.