Томуу, томуу төст өвчний халдварын тохиолдол, хүндрэлээс урьдчилан сэргийлэх тандалт, хариу арга хэмжээг салбар дундын оролцоотойгоор хэрэгжүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд Арвайхээр суманд үйл ажиллагаа эрхэлж буй сургууль, цэцэрлэгүүдийн үйлчлэгч, туслах багш нарт “Байгууллагын цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх” арга зүйн сургалт зохион байгууллаа. Сургалтаар: Амьсгалын замын өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэлт Сургууль, цэцэрлэгийн байгууллагын цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл хийх ерөнхий зарчмын талаар мэдээлэл өглөө. Тус сургалтад Арвайхээр сумын сургууль, цэцэрлэгийн 170 гаруй туслах багш, үйлчлэгч нар хамрагдлаа