АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ АХУЙ ЧИГЛЭЛЭЭР ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ БЭЛТГЭГДЭЖ БАЙНА

Эрүүл мэндийн сайд, Боловсрол шинжлэх ухааны сайдын хамтарсан А/27, А/25 тоот тушаалаар баталсан “Эрүүл шүд арга хэмжээ”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн газар, аймгийн Боловсролын газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвтэй хамтран хүүхэд, өсвөр үе, үе тэнгийнхэнд амны хөндийн эрүүл ахуйн чиглэлээр урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх тасралтгүй зохион байгуулах зорилгоор үе тэнгийн сургагч бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтад 19 сумнын Ерөнхий боловсролын 30 сургуулийн 9-10 дугаар ангийн сурагчдын төлөөлөл болох 60 сурагч хамрагдаж байна.

“Амны хөндийн эрүүл ахуй” чиглэлээр бэлтгэгдсэн сурагчид үе тэнгийнхэндээ болон цэцэрлэгийн сурагчдад амны хөндийн зөв дадал хэвшлийг сурталчлан таниулах, зөв дадалд сургах, зөвлөгөө мэдээлэл өгөх чадварт суралцаж цаашид өсвөр үеийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл ахуйн зөв мэдээллийг түгээж, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулах юм.