АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 2 ДАХЬ ЖИЛДЭЭ ШҮД УГААЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛИМПИАДЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Аймгийн хэмжээнд “Шүд угаалтын аварга шалгаруулах” олимпиадыг 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү олимпиадыг 2 үе шаттайгаар зохион байгуулахаар ажиллаж байна.

Энэ удаагийн сургалт нь сумдад 1-р шатны “Шүд угаалтын аварга шалгаруулах” олимпиадыг зохион байгуулах арга зүйн сургалтад Ерөнхий боловсролын сургуулийн эмч, арга зүйч, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг хамрууллаа.

Ингэснээр сумдад “Шүд угаалтын аварга шалгаруулах” олимпиадыг амжилттай зохион байгуулж шилдэг багийг шалгаруулж 11 сард болох аймгийн “Шүд угаалтын аварга” шалгаруулах олимпиадад оролцуулах юм.