“БАГИЙН ЭМЧ НАРЫГ ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ ДЭЭР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГТ 11 ТӨРЛӨӨР ХАМРУУЛЛАА

Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан “Эрүүл мэндийн салбарын 7 хоног” арга хэмжээний хүрээнд Монгол улсад анх удаа “Багийн эмч нарын анхдугаар зөвлөгөөн” Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 19-ны өдөр зохион байгуулагдаж Өвөрхангай аймгаас 18 сумын 56 багийн эмч хамрагдлаа.

Тус арга хэмжээний хүрээнд МУ-ын Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор Баянгол сумын эрүүл мэндийн төвийн багийн эмч Д.Саран шагнуулав.

Тус арга хэмжээний зэрэгцээ хөдөө орон нутагт хүнд нөхцөлд ажилладаг багийн эмч нарынхаа эрүүл мэндийг дэмжих зорилгоор дараах 11 төрлийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг Хавдар судлалын үндэсний төв дээр хамрууллаа.

  • Нүдний эмчийн үзлэг
  • Чих хамар хоолойн эмчийн үзлэг
  • Мэдрэлийн эмчийн үзлэг
  • Дотрын эмчийн үзлэг
  • Хавдрын эмчийн үзлэг
  • Хэвлийн хэт авиан шинжилгээ
  • Зүрхний цахилгаан бичлэг /Зүрхний хэт авиан шинжилгээ
  • Зүрхний эмчийн үзлэг
  • Ходоод, улаан хоолойн дуран
  • Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг
  • Дотоод шүүрлийн эмчийн үзлэг