Ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд зохион байгуулсан “ЭРҮҮЛ ЧАНАРТАЙ, УРТ НАСЛАХЫН ТӨЛӨӨ” нэгдсэн өдөрлөгт оролцсон 70 гаруй ахмад настныг эрүүл мэндийн цогц (ICOPE) үнэлгээ болон Монпен санаачилгын хүрээнд халдварт бус өвчний эрсдэлийг тодорхойло

Ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд зохион байгуулсан “ЭРҮҮЛ ЧАНАРТАЙ, УРТ НАСЛАХЫН ТӨЛӨӨ” нэгдсэн өдөрлөгт оролцсон 70 гаруй ахмад настныг эрүүл мэндийн цогц (ICOPE) үнэлгээ болон Монпен санаачилгын хүрээнд халдварт бус өвчний эрсдэлийг тодорхойлох үнэлгээнд тус тус хамрууллаа.

Халдварт бус өвчний эрсдэлийг тодорхойлох үнэлгээгээр:

  • Маш бага эрсдэлтэй- 15,3%
  • Бага эрсдэлтэй- 2%
  • Дунд эрсдэлтэй- 33,3%
  • Өндөр эрсдэлтэй- 30,7%
  • Маш өндөр эрсдэлтэй-17,9% байсан ба хүн бүрд тохирсон зөвлөгөө мэдээлэл өглөө.

Мон-Пэн санаачилгыг анхан шатны эрүүл мэндийн байгууллагад хэрэгжүүлснээр 18-с дээш насны хүн амд зүрх судасны өвчин болон чихрийн шижин хэв шинж-2 өвчний эрсдэлийн түвшинг тодорхойлж, эрсдэлд суурилсан хариу арга хэмжээ, хяналтын тогтолцоог сайжруулснаар зүрх судас болон чихрийн шижингийн хүндрэл, нас баралтаас сэргийлэх ач холбогдолтой юм.

Ахмад настныг эрүүл мэндийн цогц (ICOPE) үнэлгээгээр:

  • Танин мэдэхүйн чадвар бууралт
  • Хөдөлгөөний чадвар бууралт
  • Хоол тэжээлийн доройтол
  • Харааны бэрхшээл
  • Сонсгол бэрхшээл
  • Сэтгэл гутрал зэрэг нас дагаж гарах эдгээр хамшинжийг илрүүлэхээс гадна 60 ба түүнээс дээш насны ахмад настны нийгмийн байдлыг (ICOPE) үнэлгээгээр үнэлж, эрт илрүүлэн түүнд суурилан эрүүл насжилтыг дэмжих, настанд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх цогц тусламж, үйлчилгээг үзүүлэх, хянах ач холбогдолтой юм.

Та дээрх үнэлгээнүүдэд хамрагдахыг хүсвэл анхан шатны эрүүл мэндийн байгууллагад хандаарай.