НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ БОЛОХ НЬ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг хэлэлцэж, тэргүүлэх чиглэлийг тодорхойлон хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Нийгмийн эрүүл мэнд тэргүүлэх чиглэл болох нь” зөвлөгөөнийг Хархорин суманд зохион байгуулж байна.

Зөвлөгөөний үеэр дараах илтгэлүүдийг танилцууллаа.

  • Эрүүл мэндийн салбарын бодлого, төлөвлөлтөд удирдлагын манлайлал, байгууллагын соёлыг чухалчлах нь-Эрүүл мэндийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Оюунтуяа
  • Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил: Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх нь-Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга М.Золзаяа
  • Эм эмнэлгийн хэрэгслийн тухай шинэчилсэн хуулийн танилцуулга- Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Ю.Ичинноров
  • Халдварт бус өвчнөөс сэргийлэх хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц (PEN HEARTS)-ын хэрэгжилт-Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Сонинбаяр

Тус зөвлөгөөнд БОЭТ, Хархорин сумын нэгдсэн эмнэлэг, сум, өрх, эмийн мэргэжилтнүүд болон рашаан сувилал, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 380 гаруй эмч, мэргэжилтний төлөөллүүд хамрагдаж байна.