ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Монгол улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте болон ЭМЯ-ны өргөтгөсөн баг /2025.01.10/ өдөр Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцаж, аймгийн болон эрүүл мэндийн салбарын удирдлагууд, албан хаагчид, иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр иргэдэд хүргэж буй нийгмийн эрүүл мэндийн бодлогыг цогцоор нь хөгжүүлэхэд анхаарч ажиллах үүрэг чиглэлийг өгч, эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчид, иргэдийн санал, хүсэлтийг сонсож, тулгамдсан асуудлын талаар ярилцлаа.

Сайдын зүгээс иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанар, хүртээмжтэй хүргэх, төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд БОЭТ-д 2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа гематологийн болон шээсний бүрэн автомат анализатор, Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан сумдын эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашины асуудлыг тус тус шийдвэрлэлээ.

Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд олон улсын дэвшилтэт технологийг ашигласан зайн оношилгооны төвөөр дамжуулан Улаанбаатарын лавлагаа шатлалын эмнэлгийн түвшний онош тавих аппаратыг зарим аймагт суурилуулсан. Энэ төвийн ашиглалт Өвөрхангай аймгийн БОЭТ-д бусад аймагтай харьцуулахад харьцангуй өндөр байна” хэмээн үнэллээ.