НЯРАЙ БОЛОН 5 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭНДЭГДЭЛ УРД ОНООС БУУРСАН БАЙНА

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2023 оны жилийн эцсийн байдлаар нярайн эндэгдэл/0-28 хоног/ 1000 амьд төрөлтөд 10.2 байсан бол 2024 оны жилийн эцсийн байдлаар 6.4 болж урд оноос 3.8, улсын дунджаас 1 промилиор буурсан.

0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 2023 оны жилийн эцсийн байдлаар 17.8 байсан бол 2024 оны жилийн эцсийн байдлаар 16.3 болж урд оноос 1.5 промилиор буурсан боловч улсын дунджаас 1.3 промилиор их байгаа тул Эрүүл мэндийн газар, Монголын Хүүхдийн Анагаахын Академи, АШУИС-ын АУС-ын Хүүхдийн тэнхимтэй хамтран “Хүүхдэд зонхилон тохиолдох эмгэгүүд, Хүүхдийн эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад БОЭТ, Хархорин сумын нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 70 орчим эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа.