2-18 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН АМНЫ ХӨНДИЙ, ШҮДИЙГ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Эрүүл шүд арга хэмжээ”-г амжилттай зохион байгуулж, 2-18 насны 2000 гаруй хүүхдийг амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан бөгөөд үүнээс 76.5 хувь нь өвчлөлтэй байснаас 41.2 хувийг эрүүлжүүлсэн байна.

Иймд цаашид “Эрүүл шүд” арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.