Өвөрхангай аймгийн хэмжээнд арьсны эмч дутагдалтай байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн газар, Арьсны өвчин судлалын үндэсний төв хамтран “Орон нутгийн эмнэлэг, эмнэлгийн ажилчдыг арьс судлалын мэргэжил арга зүйгээр хангах” сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад БОЭТ, сум, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн 40 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байна.