ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

Хужирт суманд Эрүүл мэндийн газраас Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр 3 хоног ажиллана

Эрүүл мэндийн газар, Хужирт сумын Засаг даргын тамгын газар санаачлан Хужирт сумын хүн амын дунд тэргүүлж буй өвчлөл нас, баралт түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлан, нотолгоонд суурилсан арга хэмжээг зохион байгуулах зорилгоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Өвөрхангай аймгийн Ганданпунцоглин хийд, Хужирт сумын эрүүл мэндийн төвтэй хамтран

Хужирт сумын сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үзүүлэлтэд дүгнэлт хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох

Иргэд олон нийтэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах ажлыг зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд Хужирт сумын удирдлагуудад:

  • Эрүүл мэндийн статистик мэдээнд хийсэн дүн шинжилгээг орон нутгийн удирдлагуудад танилцуулах, эрүүл мэндийн чанарын үзүүлэлтийг сайжруулахад чиглэсэн хэлэлцүүлэг зохион байгуулах
  • Хужирт суманд бүртгэгдэж буй амиа хорлолтод дүгнэлт хийж, удирдлагуудад танилцуулах
  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр цаашид салбар хоорондын оролцоотой хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, төлөвлөх

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд:

  • Стресс менежментийн дадлага сургуулилт зохион байгуулах
  • Сэтгэцийн эрүүл мэнд, ахмад настан, нөхөн үржихүй, халдварт өвчний чиглэлээр удирдамж, заавар танилцуулах
  • “Судалгаа хийх арга зүй" сургалт зохион байгуулах
  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орон нутагт хэрэгжүүлэх арга зүй, ажлын байрны сургалт зохион байгуулах
  • Эмэгтэйчүүд, дотрын эмчийн үзлэг зохион байгуулах

Хужирт сумын иргэдэд:

  • Аймгийн Ганданпунцоглин хийдийн Хамба ламын лекц- "Амьдралын үнэ цэнэ"
  • Багийн иргэдийн өдөрлөг, сургалт, сэтгэлзүйчийн ганцаарчилсан зөвлөгөөний өртөө ажиллуулах
  • Нөхөн үржихүй, ахмад настан, дархлаажуулалт, халдварт өвчин, эрүүл хооллолт, орчны эрүүл мэндийн мэдээлэл, сургалт сурталчилгааны өртөө ажиллуулах
  • Нийтийн бүжгийн тэмцээн зохион байгуулах
  • Иргэдийн эрүүл мэндийн чиглэлээрх мэдлэг, хандлага дадлын судалгаа авах
  • Эмэгтэйчүүд, дотрын эмчийн үзлэг зохион байгуулах

Боловсролын байгууллагад:

  • "Бяцхан эмч" клубийг байгуулах
  • "Өсвөр үеийн сургагч багш" бэлтгэх сургалт зохион байгуулах
  • Эмэгтэйчүүд. дотрын эмчийн үзлэг зохион байгуулах зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.

ХУЖИРТ СУМЫН ИРГЭД ТА БҮХЭН ЭРҮҮЛ МЭНДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДАД ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ