Аймгийн Эрүүл мэндийн газраас сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Гандан Пунцоглин хийдтэй хамтран “Эрүүл зан үйл-Амьдралын үнэ цэнэ” сэдэвт Нийгмийн эрүүл мэндийн нөлөөллийн 3 өдрийн арга хэмжээг Хужирт суманд зохион байгуулж байна. “Эрт сэрэмжлүүлье-Эрүүл байя” сэдэвт зорилтот бүлэгт чиглэсэн дараах уулзалт, хэлэлцүүлэг, сургалтуудыг зохион байгууллаа. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, түүний Тамгын газар, төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагуудыг оролцуулсан “Асуудал, Гаргалгаа, Шийдэл” хэлэлцүүлэг, Төрийн албан хаагчид, өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд Ерөнхий боловсролын дотуур байрны хүүхдүүдтэй “Охидын шивнээ, хөвгүүдийн бувтнаа” ярилцлага Эрүүл мэндийн ажилтнууд Жирэмсэн эмэгтэйчүүд 0-5 настай хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагч Малчин залуучууд Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд Ахмад настны эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, эрсдэлээс сэргийлэх, мөн Цэцэрлэгт “Бяцхан эмч клуб”-ын үе тэнгийн сургагч бэлтгэх зэрэг нийгмийн эрүүл мэндийн сургалт, нөлөөллийн арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл засалч эмч нар байгууллага хамт олонд сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар сургалт хийж, иргэдийн хүсэлтийн дагуу ганцаарчилсан зөвлөгөө, мэдээллийг өгч байна. Өнөөдрийн байдлаар дээрх үйл ажиллагаануудад 800, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эх барих эмэгтэйчүүд, дотрын эмчийн үзлэгт 120 гаруй иргэд тус тус хамрагдаад байна.