АШУҮИС-ийн ректор болон удирдлагуудыг хүлээн авч уулзалт хийлээ

Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, удирдлагууд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж, багшийн хөгжил, цахим сургалтын газрын дарга, МУ-ын гавъяат багш АУ-ны доктор, профессор, академич Г.Батбаатар, Био-Анагаах ухааны сургуулийн захирал АУ-ны доктор, дэд профессор Г.Дарамбазар, оюутны хөгжил, удирдлагын газрын дарга, АУ-ны доктор, дэд профессор ОХУГ-ын дарга Д.Оюунбилэг, төгсөлтийн өмнөх сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга, доктор С.Хандмаа нарыг хүлээн авч уулзан, эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал тулгамдсан асуудлын талаар ярилцаж, сум орон нутагт дутагдалтай лаборант, рентген техникчийг бэлтгэхээр боллоо.

Цаашид орон нутагт сувилагчийг бэлтгэх сувилахуйн ангийг үргэлжлүүлэн хичээллүүлэх зэрэг асуудлуудыг хөндөж, гарц, шийдлийн талаар санал солилцлоо.