ОРОН НУТАГТАА АНХНЫ 46 СУВИЛАГЧИЙГ БЭЛТГЭН ТӨГСГӨЛӨӨ

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Бүсийн оношилгоо эмчилгээний төвтэй хамтран 2022 оны 9 сард сувилахуйн ангийг Политехникийн коллежийг түшиглэн нээж анхны элсэлтээ авч байсан бол 2025.02.06-нд эхний 46 сувилагч бэлтгэгдэн ажлын байран дээр гарахад бэлэн боллоо.

Арвайхээр, Уянга, Тарагт, Хайрхандулаан, Хархорин, Өлзийт сумдаас ирж суралцан сувилагч мэргэжлийг эзэмшин төгсөж байгаа НИЙТ ТӨГСӨГЧДӨДӨӨ баяр хүргэж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөөх их үйлсдээ өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Цаашид эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх сургалтыг орон нутгийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан, зохион байгуулах саналыг АШУҮИС-ийн удирдлагууддаа уламжилж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.