ХАРХОРИН СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2025 ОНД ISO 7101:2023 ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛНЭ

Хархорины Нэгдсэн эмнэлэг нь 2025 онд ISO 7101:2023 стандартын шаардлагыг хэрэгжүүлэгч байгууллага болох зорилт тавьсан.

2025 оны 2 сарын 14-нд "ISO 7101:2023 Эрүүл мэндийн байгууллагын чанарын менежментийн тогтолцоо"-г үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, Олон улсын итгэмжлэгдсэн байгууллага 'AMU CONSULTING" LLC-тай хамтын гэрээгээ амжилттай байгууллаа.

Эхний уулзалтаар Эрүүл мэндийн байгууллагын чанарын менежментийн тогтолцооны ISO 7101:2023 олон улсын стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болсноороо нэгдсэн эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаа сайжирч, үйлчлүүлэгчийн шаардлагад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй, тогтвортойгоор аюулгүй орчинд хүргэх, эрсдэл болон боломжоо төлөвлөж тусгах, хэрэгжүүлэх, хянах, сайжруулах үйл явцын уялдааг хангаж, тогтвортой хөгжлийн бат бэх суурь бий болгоно." гэдгийг онцоллоо.