Ерөнхийлөгчийн Тамгын Газраас санаачлан хэрэгжүүлж буй "Эрүүл Монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэц-нийгмийн сэргээн засах төвтэй хамтран эрүүл мэнд, цагдаа, нийгмийн хамгаалал, хүүхэд хамгаалал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл зэрэг нийгмийн олон талт төлөөллийг хамруулсан "Архинд донтох эмгэгтэй хүнд үзүүлэх сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээ" сургалтыг зохион байгууллаа. Энэ чиглэлийн үйл ажиллагаанд эрүүл мэндийн салбар, цагдаа, хуулийн хэлтэс, гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, сумдын Засаг дарга, иргэдийн хурал, нийгмийн бүх салбарууд, иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллах нь чухал байна.