Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны а/43 дугаар тушаалаар Эрүүл мэндийн салбарын тохиолдлын удирдлагын тогтолцоог шинэчлэн байгуулж, идэвхжүүллээ.Тохиолдлын удирдлагын тогтолцооны баг хуралдаж томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд: БОЭТ-ийн томуугийн эрэмбэлэн ангилалтыг 4 кабинет болгон өргөжүүлэх, ажлын өдрүүдэд 18:00-24:00 цаг хүртэл амралтын өдрүүдэд 10:00-22:00 цаг хүртэл ажиллах ӨЭМТ-үүдийг уртасгасан цагаар үргэлжлүүлэн ажиллуулах, ажлын өдрүүдэд 18:00-22:00 цаг хүртэл амралтын өдрүүдэд 16:00-20:00 цаг хүртэл ажиллаж , өрхийн эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн үйлчилгээг 22:00 хүртэл сунгах, Утсаар томуугийн зөвлөгөө өгөх үйлчилгээг мэргэжлийн эмч нараар гүйцэтгүүлэх, /Зөвлөгөөг хүүхдийн зөвлөх эмч, тэргүүлэх зэрэгтэй эмч нар өгөх/ Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, /1 сараар/ Хүүхдийн яаралтай тусламж, амбулаторийн үзлэг, хүлээлгийн өрөөг иргэд, үйлчлүүлэгчдэд ээлтэй байдлаар зохицуулах, Эрсдэлийн мэдээлэл, харилцааг идэвхжүүлэх, Эрүүл мэндийн газрын удирдлагын багийн гишүүдийг орой бүр БОЭТ, ӨЭМТ-үүдийн оройн цагийн тусламж үйлчилгээнд тандалт хийж, газар дээр нь зохицуулалт хийж ажиллах зэрэг шийдвэрүүдийг гаргав.