Ажлын байраар эрүүл мэндийг дэмжье” уриатай сургалт, нөлөөллийн арга хэмжээг Аймгийн Прокурорын газар, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд зохион байгууллаа.

Уг арга хэмжээний хүрээнд хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан, түүнд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлсийн талаар мэдээлэл өгч, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд байгууллага болон хувь хүний түвшинд төлөвшүүлэх шаардлагатай эрүүл мэндийн зөв дадал, хэвшлийг цогцоор нь танилцууллаа.