2016 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Цагаан сарнай-2025" оны шилдэгүүдийг шалгаруулах арга хэмжээг 10 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ оны шилдгүүдээр: Оны шилдэг менежерээр Хархорин нэгдсэн эмнэлгийн захирал Д.Энхзаяа Оны шилдэг төрийн түшээгээр Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Дуламсүрэн Оны шилдэг эмчээр БОЭТ-ийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, их эмч Э.Сайнжаргал Оны шилдэг нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар ББУ сумын ЭМТ-ийн НЭМА Б.Хоролнямбуу Оны шилдэг Санхүүчээр Төгрөг сумын ЭМТ-ийн нягтлан бодогч О.Зулмаа Оны шилдэг жолооч БОЭТ-ийн түргэн тусламжийн жолооч Б. Ганбаатар Оны шилдэг багийн эмчээр Богд сумын ЭМТ-ийн багийн эмч Д.Оюунчимэг Оны шилдэг сувилагчаар Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн хагалгааны сувилагч Б. Дуламсүрэн Оны шилдэг Статистикч Түшигдөлгөөн ӨЭМТ-ийн статистик мэдээллийн ажилтан Ц.Бямбадолгор Оны шилдэг эх баригчаар БОЭТ-ийн ЭБЭК-ийн эх баригч Н. Нансалмаа Оны шилдэг тогоочоор Богд сумын ЭМТ-ийн тогооч Д. Одонбямба Оны шилдэг үйлчлэгчээр Бат-Өлзий сумын ЭМТ-ийн үйлчлэгч Б.Цэрэнчимэд Оны шилдэг эмийн мэргэжилтнээр “Нинжин тун” эмийн сангийн эм зүйч Б.Эрдэнэжаргал Оны шилдэг лаборантаар Ачтан-Ирээдүй хувийн хэвшлийн эмнэлгийн лаборант М.Адъяасүрэн нар 2025 оны цагаан сарнайн эзэд боллоо. Мөн эрүүл мэндийн газрын 2025 оны шилдэг хэлтэсээр НЭМХ, Шилдэг мэргэжилтнээр Эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, мэдээ мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б. Оюунчимэг Шилдэг ажилтнаар Архив, бичиг хэргийн эхрлэгч Ц. Энхтайван нар шалгарлаа. Эрүүл мэндийн газрын Хүндэт тэмдэгээр А.Мягмар эмч, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар Б. Дангина Н. Нархажид, Банк санхүүгийн тэргүүний ажилтнаар Тарагт сумын ЭМТ-ийн нягтлан бодогч Г.Даваадолгор нар тус тус шагнагдлаа.