Арвайхээр сумын 35,000 гаруй иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж буй Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 2025 оны гүйцэтгэлийн гэрээний биелэлтийг дүгнэлээ.Гүйцэтгэлийн үнэлгээгээр “Хангалттай” үнэлэгдсэн 3 Өрхийн эрүүл мэндийн төв-тэй 2026 оны гүйцэтгэлийн гурвалсан гэрээг талууд хэлэлцэн баталсан байна. Улсын тэргүүний Өрхийн эрүүл мэндийн төв-Уянсэтгэл, ISO9001 чанарын баталгааг хангасан Уянсэтгэл,Нарныдөш ӨЭМТ-үүд амжилтаараа улсдаа тэргүүлдэг. 2025 онд Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс Эрүүлийг Хамгаалахын Гавьяат ажилтан төрсөн зэрэг амжилттай ажиллаа.Өрхийн эрүүл мэндийн төвүүддээ 2026 оны ажилд нь амжилт хүсэж иргэдийн эрүүл мэндийг дээдэлсэн "Эрүүл Арвайхээрчүүдийн төлөө зүрхэнд хүртэл ажиллая" уриаг дэвшүүлж, хамтдаа улам их амжилт гаргая.