Эрүүл мэндийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг 1-р сарын 9–10-ны өдрүүдэд Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумдад ажиллав.

Ажлын хэсэг нь Бат-Өлзий, Хархорин, Хужирт сумдын Эрүүл мэндийн төвүүдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь судалж, орон нутгийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр тус төвүүдийн материаллаг бааз, хүний нөөц, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжид холбогдох асуудлуудыг сонсож, шийдвэрлэх боломжуудыг хэлэлцсэн байна.