Өвөлжилт хүндэрсэн сумдад Эрүүл мэндийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг газар дээр нь судалж, орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Мөн өвөлжилт хүнд үед түргэн тусламжийн бэлэн байдлыг ханган ажиллах талаар мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна.